Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй «Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах» төслийн хүрээнд Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн диспетчерийн нэгдсэн хяналт удирдлагын төвийг Citect SCADA дээр шинээр байгуулсан (2017–2018).
Цэвэр усны 7 эх үүсвэр (Төв, Үйлдвэр, Мах, Гачуурт, Дээд эх үүсвэр г.м.), 300 гаруй гүний худаг, 10 гаруй насос станц, усан сангуудыг Modicon M340, M172 контроллёроор автоматжуулж диспетчерийн төвд нэгтгэв. Ус түгээх шугам дээрх 30 даралт/урсац зохицуулах хаалт, түгээх сүлжээний 100 орчим хяналтын цэгийг алсаас хянах систем нэвтрүүлсэн.
Үр дүнд нь хотын ус хангамжийг бодит цагт нэг цэгээс хянаж, эх үүсвэр, насос станцын ажиллагааг тэнцвэржүүлэн удирдаж, гэмтлийг шуурхай илрүүлдэг Монгол улсын ус хангамжийн хамгийн том SCADA систем бий болсон. Системийг шинэ байгууламжаар өргөтгөх ажил үе шаттай үргэлжилж байна.







Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.