Enlight Control Systems LLC — EST. 2015 47.912°N, 106.926°E · UlaanbaatarУБ --:--
Нүүр/SEC.02 · Төслүүд/Мобиком — Бааз станцын SCADAMobicom — Base-station SCADA

Мобиком — Бааз станцын SCADA

Mobicom — Base-station SCADA

SCADAAVEVA Plant SCADA · Энлайтын RSU контроллёр · Мобиком
Мобиком — Бааз станцын SCADA

Эрчим хүчний хангамж тогтворгүй, эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагт тархсан үүрэн холбооны бааз станцуудыг хэвийн ажиллуулах нь операторын хамгийн хүнд сорилтуудын нэг. Станц бүрд генератор, шулуутгагч, аккумулятор, нарны үүсгүүр, цахилгаан тоолуур, хөргөлт, халаагч, өрөөний температур, чийгшил, хулгай болон галын дохиолол зэрэг олон төрлийн төхөөрөмж байдаг ч төслөөс өмнө тэдгээрийг 10 орчим тоон сигналаар л хянадаг байв.

Захиалагчийн шаардлагаар Энлайт өөрөө зохион бүтээж үйлдвэрлэсэн сайтын хяналтын контроллёрыг станц бүрд суурилуулж, 40 гаруй үйлдвэрлэгчийн 10 гаруй төрлийн 10,000 гаруй төхөөрөмжийг нэг системд интеграцчилсан. Стандарт бус протоколтой төхөөрөмжид зориулж 10 гаруй драйвер шинээр хөгжүүлж, OPC сервер хэлбэрээр SCADA-д холбосон.

Хяналтын төвийн платформыг AVEVA Plant SCADA дээр өргөтгөх боломжтой архитектураар байгуулж, станц, төхөөрөмж нэмэгдэх бүрд системийг зогсоохгүйгээр өргөтгөсөн. 1,000 гаруй станцын цахилгаан тоолуурыг Wasion ухаалаг тоолуураар шинэчилж, Улаанбаатар, Дархан хотын дата төвийн хяналтыг мөн нэг системд оруулсан.

Өнөөдөр 1700 орчим станцаас 250,000 гаруй утгыг 1–2 секундын интервалтай бодит цагт боловсруулдаг — энэ бол Монгол улсын хамгийн том SCADA систем. Алсаас тохиргоо хийх, гэмтлийг оношлох, алдаа ресет хийх, генераторыг алсаас асаах, түлшний түвшин хянах боломж бүрдэж, талбайд очих дуудлага, зардал буурсан. 2015 оноос хойш нэг баг, нэг платформ дээр 10 жил тасралтгүй хөгжүүлж байна.

Keeping cellular base stations running across the whole of Mongolia — unstable power, extreme climate, vast distances — is one of an operator's hardest challenges. Each station carries generators, rectifiers, batteries, solar sources, meters, cooling, heating, room climate, security and fire alarms, yet before the project only ~10 digital signals were monitored.

At the client's request Enlight designed and manufactured its own site-monitoring controller for every station, integrating 10,000+ devices of 10+ types from 40+ manufacturers into one system. For non-standard protocols we developed 10+ new drivers, exposed to SCADA via OPC servers.

The control platform was built on AVEVA Plant SCADA with an extensible architecture, expanded without downtime as stations and devices were added. Over 1,000 station meters were upgraded to Wasion smart meters, and the Ulaanbaatar and Darkhan data centres were brought into the same system.

Today ~1700 stations stream 250,000+ values processed in real time at 1–2 second intervals — the largest SCADA system in Mongolia. Remote configuration, fault diagnosis, alarm reset, remote generator start and fuel-level monitoring cut site visits and costs. One team has developed it continuously on one platform for 10 years since 2015.

Танай төсөлд тохирох шийдлийг ярилцъя

Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.

Enlight туслах

AI · Онлайн