Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Цахилгаан цехийн Телемеханикийн хэсэг нь Эрдэнэт хотын ундны ус, үйлдвэрийн усан хангамж, цэвэрлэх байгууламжийн системүүдийг алсаас хянаж удирдах SCADA системийг хариуцдаг. 2008 онд ашиглалтад орсон хуучин системийг AVEVA Plant SCADA (Citect) программаар бүрэн шинэчлэх ажлыг бид гүйцэтгэсэн.
Усан хангамжийн систем нь Эрдэнэт хотоос 64 км зайд орших Сэлэнгэ мөрнөөс ундны ус татаж хотын оршин суугчдыг хангахаас гадна цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хариуцдаг. Цэвэрлэх байгууламж нь бохир усыг өндөр түвшинд цэвэрлэж, хаягдал усыг үйлдвэрт эргүүлэн ашиглах усны хэмнэлтийн бодлого баримталдаг.
Үйлдвэрийн усан хангамжийн найдвартай ажиллагааг тогтмол хангаж, бусад процессуудтай уялдаатай ажиллуулах зорилгоор ус өргөх станц, цэвэрлэх байгууламжийг автоматжуулж нэгдсэн диспетчерийн хяналтад оруулсан.
2019 онд хийгдсэн энэ шинэчлэлтээр ус хангамжийн хэсгийг AVEVA Plant SCADA-д шилжүүлэхийн зэрэгцээ цахилгаан хангамжийн хэсэгт Schneider Electric EcoStruxure Power Operation-ийг нэвтрүүлж, дэд станц, РП-уудыг шуурхай удирдлагын төвөөс нэгдсэн байдлаар хянадаг болгосон.










Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.