Enlight Control Systems LLC — EST. 2015 47.912°N, 106.926°E · UlaanbaatarУБ --:--
Нүүр/SEC.02 · Төслүүд/И-Март — Барилгын автоматжуулалт (BMS)E-Mart — Building automation (BMS)

И-Март — Барилгын автоматжуулалт (BMS)

E-Mart — Building automation (BMS)

BMSEcoStruxure Building Operation · Алтай холдинг
И-Март — Барилгын автоматжуулалт (BMS)

И-Март худалдааны төв нь Монголдоо хамгийн томоохон худалдаа үйлчилгээний сүлжээний нэг. Үйлчлүүлэгчдийн тав тух, ажилчдын аюулгүй орчныг бүрэн хангаж, тогтвортой хөгжлийг бий болгох зорилгоор И-Март бүх салбартаа (Хан-Уул, Баянгол, 10-р хороолол) BMS — барилгын автоматжуулалтын цогц системийг нэвтрүүлсэн.

Барилгын халаалт, хөргөлт, агааржуулалт, гэрэлтүүлэг, цахилгаан систем, галын дохиолол, лифт, урсдаг шат зэрэг бүх дэд бүтцийг Schneider Electric-ийн EcoStruxure Building Operation шийдлээр (SmartX AS-P контроллёр) нэгдсэн байдлаар хянаж удирддаг болгосон.

Ингэснээр үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдал бүрэн хангагдахаас гадна тоон мэдээлэлд анализ хийж эрчим хүчний хэмнэлт бий болгох, дэд системүүдийн ажиллагааг өндөр түвшинд уялдуулан зохион байгуулах боломж бүрдсэн.

Хан-Уул салбарт барилгын инженерийн бүх системийг — HVAC, гэрэлтүүлэг, цахилгаан, галын дохиолол, лифт, урсдаг шат — EcoStruxure Building Operation (SmartX AS-P сервер, M171/M172 HVAC контроллёр) дээр нэгтгэж, 260 гаруй төхөөрөмж, 9,000 гаруй өгөгдлийн цэгийг бодит цагт хянадаг болгосон. Анхааруулгыг инженер техникийн ажилтнууд руу шууд илгээдэг.

E-Mart is one of Mongolia's largest retail chains. To fully ensure customer comfort, staff safety and sustainable operations, a complete BMS was deployed across all branches (Khan-Uul, Bayangol, 10th khoroolol).

Heating, cooling, ventilation, lighting, electrical systems, fire alarm, lifts and escalators are unified under Schneider Electric's EcoStruxure Building Operation with SmartX AS-P controllers.

Beyond comfort and safety, digital analytics of building data now drives energy savings and tightly coordinated subsystem operation.

At the Khan-Uul branch all building systems — HVAC, lighting, power, fire alarm, lifts and escalators — were unified on EcoStruxure Building Operation (SmartX AS-P server, M171/M172 HVAC controllers), monitoring 260+ devices and 9,000+ data points in real time, with alerts pushed directly to the engineering team.

Танай төсөлд тохирох шийдлийг ярилцъя

Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.

Enlight туслах

AI · Онлайн