Enlight Control Systems LLC — EST. 2015 47.912°N, 106.926°E · UlaanbaatarУБ --:--
Нүүр/SEC.02 · Төслүүд/ЭБЦТС — Түгээх сүлжээний SCADAEBTsTS — Distribution-grid SCADA

ЭБЦТС — Түгээх сүлжээний SCADA

EBTsTS — Distribution-grid SCADA

SCADAPower SCADA Operation · Easergy T300
ЭБЦТС — Түгээх сүлжээний SCADA

Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК нь Монгол улсын нутаг дэвсгэрийн 25.7% буюу 385,000 км² газар нутагт цахилгаан эрчим хүч түгээж, борлуулдаг. Үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор 2021 онд сүлжээний диспетчерийн хяналт удирдлагын системийг байгуулсан.

Төслийн хүрээнд 13 РП, дэд станцыг нэгтгэж, автоматжуулалтын орчин үеийн шийдэл болох Schneider Electric-ийн Easergy T300 контроллёрыг ашиглан Power SCADA Operation платформ дээр нэгдсэн хяналт бий болгосон.

Чанартай эрчим хүчээр тогтмол хангах, ажилчдын аюулгүй байдал, ажиллах орчныг дэвшилтэт технологиор сайжруулах зорилтууд биелж, таслалт гэмтлийн мэдээлэл шууд ирж, сэргээн залгалтын хугацаа эрс богиноссон.

Дэд станцуудад өөр өөр брэнд, протоколтой хамгаалалтын реле суурилагдсан байсныг Schneider Electric, SEL, БМРЗ микропроцессорын релег IEC 61850 протоколоор нэгдсэн системд холбож шийдсэн. Дэд станц, РП бүрд Easergy T300 ухаалаг контроллёр суурилуулж, тоноглолын төлөв, хэмжилт, гэмтэл илрүүлэлт, удирдлагын командыг бодит цагт дамжуулдаг болгосон.

Erdenet-Bulgan Electricity Distribution Network distributes and sells power across 385,000 km² — 25.7% of Mongolia's territory. In 2021 it commissioned a grid dispatcher supervision system to improve operations.

13 distribution points and substations were unified on Schneider Electric's Power SCADA Operation platform using modern Easergy T300 controllers.

Reliable quality power supply and a safer working environment were achieved: outage and fault data now arrives instantly, dramatically shortening restoration times.

The substations carried protection relays of different brands and protocols; we unified Schneider Electric, SEL and BMRZ microprocessor relays via the IEC 61850 standard. Each substation and RP received an Easergy T300 smart controller streaming equipment status, measurements, fault detection and control commands in real time.

Танай төсөлд тохирох шийдлийг ярилцъя

Инженер маань үнэгүй урьдчилсан үнэлгээ, төсөв гаргаж өгнө.

Enlight туслах

AI · Онлайн